info@technozone.mn
sales@technozone.mn
Даваа - Баасан: 9:00-18:00
7701-1818
main logo
Ангилал
Шинэ
Онцлох хямдрал
Брэндүүд
Гар утас
Galaxy S26 | S26+ | S26 Ultra
iPhone 17 | 17 Pro
Galaxy Z Fold7 | Z Flip7
Trade-In
Лизинг
Түгээмэл асуулт, хариулт
Түгээмэл асуулт, хариулт
Системд бүртгүүлэх ямар ач холбогдолтой вэ?
Та Технозон цахим худалдааны системд бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн захиалах, хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах, борлуулалтын урамшуулал авах боломжтой болно.
Системийн баруун дээд буланд байршиж байгаа нэвтрэх хэсгийг сонгон нэвтрэх болон бүртгүүлэх гэсэн сонголтын аль нэгийг сонгож бүртгүүлнэ. Та өөрийн Facebook хаягаар шууд бүртгүүлж нэвтрэх боломжтой. Хэрэв та Facebook хаяггүй бол өөрийн цахим шуудангийн хаяг /E-Mail/, нууц үгээ шинээр үүсгэн бүртгүүлэх боломжтой юм. Хэрэглэгч Технозон-д бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах тул хэрэглэгчээс өөр хүн нууц үгийг мэдэх боломжгүй юм.
Захиалгыг баталгаажуулах, цуцлах, нөхцөлүүд
Та захиалга хийснээс хойш 30 минутын дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлсэн байх шаардлагатай. Захиалгын төлбөр 30 минутын дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга цуцлагдах болно.
Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр хийх боломжтой. Та дахин 30 минутын дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүй, захиалга цуцлагдсан тохиолдолд технозон ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
Захиалгын төлбөр төлөх
Захиалга хийж баталгаажуулсны дараа таны и-мэйлээр болон гар утсанд мессежээр захиалгын дугаар, нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг танд хүргэнэ.
Захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд төлбөрөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээрээ R үсэг бүхий захилагын дугаараа бүрэн, зөв бичих ёстой. Төлбөрийг шилжүүлэхдээ системд заагдсан зааврыг зайлшгүй дагах шаардлагатай.
www.technozone.mn дээр миний бүртгэл хэсэгт таны захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээлэл харагдах тул захиалгын түүхээ бүгдийг харах боломжтой.
Таны захиалга захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар баталгааждаг. Технозон худалдааны систем нь захиалга хийгдсэнээс хойш 48 цагийн хугацаанд төлбөр гүйцэтгэх боломжийг олгож байгаа бөгөөд тус хугацаанд тус захиалгыг цуцлах, өөрчлөх боломжийг олгож байгаа. Таны захиалгын төлбөр гүйцэтгэгдсэн бол тус захиалгыг болих, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.
Хэрэв бүтээгдэхүүний нэр, төрлөөс хамааран урьдчилсан захиалга хийж байгаа бол тухайн урьдчилсан захилгын бүтээгдэхүүний заагдсан урьдчилгаа төлбөрийг байршуулснаар таны захиалга баталгаажих ба мөн тус бүтээгдэхүүнийг хэрэглэгчидэд нийлүүлэх заагдсан хугацаанд олгоно.
Хүргэлтийн нөхцлүүд
Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын бүх дүүрэг, хороод руу хязгаарлалтгүй хүргэгдэнэ. Хүргэлтийн төлбөр хүргэгдэх байршлаас хамааран 7,000₮ болон 12,000₮ байна. Хотын бүсээс гадагш хүргэлт хийх тохиолдолд тухайн орон нутаг руу тээврийн болон шуудангийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагаар хүргүүлнэ. Хүргэлийн төлбөр 20,000₮ байх ба хэрэглэгч дахин төлбөр төлөхгүй.
Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах шаардлагатай. Барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулна. Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг уруу тогтмол илгээгдэх ба хэрэглэгч систем дахь өөрийн захиалгын түүх хэсгээс харж, хянах боломжтой.
Хүргэлт хийх хугацаа
www.technozone.mn цахим худалдааны систем нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ. Хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шуудан мөн холбогдох гар утасны дугаарт мэдэгдэл илгээж байна.
Хүргэлтийн хаягийн зөрүүтэй байдлаас үүссэн цаг, хугацаа эрсдэлийг Техно Зон ХХК хариуцахгүй болно.
Захиалгын төлбөр гүйцэтгэл, тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг харгалзан төлбөр баталгаажсан үеээс хойш бэлэн барааг Улаанбаатар хот дотор хүргэх хугацаа ажлын цагаар 3 цаг, ажлын бус цагаар бол дараах өдрийн ажлын цагаас эхлэн 3 цаг байна. Хөдөө, орон нутагт хүргэх хугацаа 48-96 цаг байна.
Захиалгаар буюу үйлдвэрээс нийлүүлэх барааг Улаанбаатар хот дотор 7-14 хоног, Хөдөө, орон нутагт хүргэх хугацаа 10-15 хоног.
Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтээр амрах өдрүүд, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.
Барааны төрөл, хэлбэр, жин, овор хэмжээнээс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа өөр байх боломжтой. Хэрэв хэрэглэгчийн хийсэн захиалгын бараа онцгой шинж чанартай байх тохиолдолд тухайн үед нь хэрэглэгчид мэдэгдэх, тодруулах, захиалгыг дахин баталгаажуулж хүргэлтийн нөхцөлийг тодорхойлох болно.
Technozone.mn – ээс худалдан авалт хийхдээ анхаарах зүйлс
Барааг хүлээн авахдаа таны захиалсан барааны өнгө, загвар зөв эсэхийг заавал шалгаж авна. Та барааг зохих ёсоор хүлээж авснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тохиолдолд бараа буцаах болон солиулах боломжгүй болно.
Дараах нөхцөлд барааг буцаах, солих боломжтой:
technozone.mn интернет дэлгүүрээс худалдан авсан барааг хүргэлт хийгдэхээс өмнө буцаах тохиолдолд Интернет худалдааны мэргэжилтэнтэй холбогдож буцаалт хийж болно. Энэ тохиолдолд интернетээр төлөгдсөн барааны төлбөрөөс банкны төлбөрийн картын 3%-ийн хураамжийг суутгаж авах болно.
Хүргэлтээр очсон барааг худалдан авагчийн буруугаар буцаах тохиолдолд барааны үнийн дүнгийн 20%-тай тэнцэх хэмжээний алданги мөн хүргэлтийн зардалын хамт барааны төлбөрөөс нь суутгаж үлдсэн мөнгийг барааг агуулахад хүлээж авснаас хойш ажлын 3 хоногт багтаан худалдан авагчийн данс руу шилжүүлнэ.
Бараа гэмтэлтэй тохиолдолд /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ шинэ ижил бараагаар сольж өгөх бөгөөд хүргэлтийн мөнгийг нэмж авахгүй.
Нүүр
Хямдрал
Брэнд
Сагс
Нэвтрэх
Сонгосон
(0 бүтээгдэхүүн)
Бүгдийг устгах
Харьцуулах
Цэвэрлэх
Харьцуулах - 0
Сонгосон
(0 бүтээгдэхүүн)
Бүгдийг устгах
Харьцуулах
Цэвэрлэх
Харьцуулах - 0