Цоо шинээр улам хүчирхэгжсэн iPhone SE

iPhone SE- Хамгийн алдартай загвартай хүчирхэг гайхалтай ухаалаг гар утас


Хамгийн боломжийн үнэтэй iPhone-ний онцлог шинж нь А13 Bionic буюу ухаалаг гар утасны хурдтай чип мөн хамгийн сайн чанарын Single камерын хослол юм.


 

Cupertino, California – Apple өнөөдөр бидэнд хоёр дах үеийн шинэхэн загвар болох iPhone SE загварыг танилцуулаад байгаа билээ. Энэхүү шинэ загвар бүхий iPhone SE нь 4,7инч бүхий HD Retina дэлгэцтэй, мөн хамгаалалтын системийн салбартаа тэргүүлэгч Touch ID-тай хосолсон юм. iPhone SE нь их авсаархан загвартай бөгөөд хамгийн боломжийн хямд үнэтэй загвар. Шинэхэн iPhone SE нь ухаалаг гар утасны хурдтай чип болох А13 Bionic чиптэй бөгөөд энэ нь таны өдөр тутмын байнгын хэрэглээний үйлдлүүдийг хамгийн хурдтайгаар ачаалуулж өгөх юм.

iPhone SE нь мөн гайхалтай нэг үзүүлэлт болох Single камер юм. Энэ нь нэг камерын хувьд маш өндөр үзүүлэлттэй бөгөөд хөрөг зураг авах болон бусад төрлийн зургийг авахад хамгийн өндөр зөв нягтшилаар авна. Үүгээр зогсохгүй тоос шороо болон усны хамгаалалттай юм.

Энэхүү iPhone SE загвар нь авсаархан жижиг бөгөөд өндөр гүйцэтгэлтэй дээр маш боломжийн хямд үнийг санал болгож байгаа учир олон хэрэглэгчдийн анхаарлыг татаж байгаа юм. Дэлхийн маркетинг хариуцсан Apple-н ахлах дэд ерөнхийлөгч Фил Шиллер хэлэхдээ “Хоёр дах үеийн iPhone нь маш олон шинэлэг санааг багтаан өгсөн ба Single камераар гайхалтай бичлэг болон зургийг авч болох юм гэдгийг харуулсан загвар” хэмээн хэлсэн.

iPhone SE нь А13 bionic-ийн салбартаа тэргүүлэх үзүүлэлттэй ба энэ нь танд маш өндөр хүчирхэг баттерэйг санал болгож байгаа.  Мөн чанартай HDR зураг авах болон гайхмаар стерео дуугаралт бүхий бичлэгийг хийх чадвартай камер юм. Үүнээс гадна тоглоом тоглох, интернет ороход маш хурдтай чиптэй учир хэрэглэгчдэд маань таалагдах нь гарцаагүй хэмээсэн юм. “Бид хэрэглэгчдэдээ өгнө гэхээс тэсэн ядан хүлээж байна.”

4,7инч болох алдартай загвар бүхий дэлгэц

iPhone SE нь сансрын зэрэг бүхий хөнгөн цагаан болон маш удаан эдэлгээтэй шил болох хар, цагаан болон улаан өнгийн сонголттойгоор гарч байгаа. Арын шилний хойно байрлах Apple лого нь төв голдоо байрлаж , 7төрлийн өнгөний уусгалт орсон бөгөөд хөнгөн цагаанаар хийгдсэн учир тод өнгөлөг өнгийг харуулах болно. Мөн тоос усны хамгаалалт бүхий IP67-той учир 1метр гүнд 30минут тэсвэрлэх чадвартай юм.

True Tone бүхий 4,7 инч retina дэлгэц нь байгалын гэрлийг шууд таних чадвартай учир орчны гэрлийг мэдрэн гэрэлтүүлгээ өөрөө тэнцвэржүүлэн зохицуулдаг. Retina HD дэлгэц нь танд олон нарийвчлал бүхий өнгийг санал болгодог бөгөөд Dolby Vision болон HDR10 тоглуулалтыг дэмждэг.

iPhone SE хэрэглэгчийн хуруу унших Home товч нь сафир кристаллийн шилээр хамгаалагдсан учир өндөр чанарын мэдрэгчтэй юм.  Touch ID-г ашиглах нь маш амар бөгөөд таны хийх үйлдлүүдийг хялбарчилж өгөх юм. Жишээ нь та ямар нэг апп татаж авах, iCloud Keychain ашиглах, түгжээгээ гаргах болон төлбөр төлөх Apple Pay-г ашиглахад ч хүртэл амар.

А13 Bionic чип

iPhone 11, iPhone 11pro дээр танилцуулагдсан А13 Bionic чип нь iPhone SE загварт таны хийх байнгын үйлдлүүдэд тань өндөр гүйцэтгэлтэйгээр тусална. Зураг дарах, бичлэг хийх, тоглоом тоглох, апп татах зэрэг үйлдлүүдэд  А13 Bionic чип нь маш уян хатан гайхалтай хурдтай ажиллана.

А13 Bionic чип нь секундэд 5триллион их наяд ажиллах хүч бүхий 8цөмт процессор дээр суурилсан машин сургалт дээр төвлөрч хийгдсэн бөгөөд энэ нь танд өндөр үзүүлэлт болон үр дүнг харуулах болно.

А13 Bionic нь баттерэй зарцуулалтын хувьд их бага бөгөөд wireless charging дэмждэг. Мөн 18W хурдан цэнэглэгч адаптераар 30 минутын хугацаанд 0->50% хүртэл цэнэг авах чадвартай юм. 2симний оролт болон eSim хийх боломж нь хэрэглэгчийг гадаад явах, 2дугаар зэрэг хийн ашиглахад уян хатан нөхцөлийг санал болгож байгаа юм.

А13 Bionic-оор бүтээгдсэн шинэхэн камер

iPhone SE нэг камер нь 12мегапиксел бүхий өргөн өнцгийн камертай ба энэ нь танд гайхалтай өндөр чанартай зураг авах боломжийг олгож байгаа юм. Урд нүүрний камер нь мөн хөрөг зураг авах боломжтой. Дараагийн үеийн Smart HDR нь iPhone SE-д байгаа бөгөөд энэ нь маш ухаалгаар тухайн зурганд хэрэгтэй гэрэлтүүлэг болон сүүдрийг өгч, зурганд илүү натурал хүрээг нэмэх юм.

Урд болон хойд камер нь стерео дуугаралттайгаас гадна бичлэг тогтворжуулагчтай учир төгс бичлэгийг хийхэд тань туслах болно. Хойд камер нь 4К-60fps хүртэл өндөр нягтшилтайгаар бичлэг бичих болон зураг дарах боломжийг олгоно.
Мөн урд болон хойд камераараа Quicktake Video горимыг ашиглан бичлэг хийж байх явцдаа зураг авах хэсэгрүү шилжилгүйгээр бичлэг дундуураа хүссэн агшингаа дарах боломжтой юм. IOS13-н тусламжтайгаар эх зураг дээр засварлах нь илүү олон боломжийг танд олгодог болсон.

Apple-н санал болгож буй зүйлс

iPhone SE нь хэрэглэгчиддээ бат бөх бөгөөд эко системд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ болон дагалдах хэрэгсэлийг санал болгож байгаа юм. Хэрэглэгчид App store дах 2сая гаруй апп-уудыг ашиглах, дэлхий дахин дах мэдээг Apple News-ээс шинээр нь унших,  Apple TV+ дээр шинээр гарсан цуврал нэвтрүүлэг, кино, түүхэн баримтат киног үзэх, Apple Music дээр ойролцоогоор 60 сая гаруй дууг сонсох зэрэг маш олон давуу талуудыг хэрэглэгч танд олгож байгаа юм.

iPhone SE нь IOS 13-тай хамт өндөр гүйцэтгэл бүхий үзүүлэлт хүчин чадлыг танд харуулах болно. Мөн Dark Mode-г танд санал болгож байгаа нь ямар нэг вебсайт болон аккаунтанд нэвтрэхэд илүү бусдаас тусгаарлаж хувийн орон зайг тань хамгаалах болно.