card

Энэ оны онцлох нэгэн загвар болох Galaxy S10 Lite


Саяхан энэ оны 2 сарын 11нд Сан Францискод Самсунг брэндийн олон гайхалтай загварууд нээлтээ хийсэн билээ. Харин үүнтэй зэрэгцэн S10 lite гэх цоо шинэхэн загвар танилцуулагдсан юм.
Гэхдээ Самсунгын Flagship загварт зөвхөн Galaxy S болон Galaxy Note гэх нэршил байдаг. Тэгэхээр энэ Lite гэж юу бэ?
Чухамдаа бид энэ загварыг худалдаж авах шаардлагатай гэж үү?

Тиймээ, тэгэлгүй яахав. Та доорх нийтлэлийг уншаад энэ загварын үзүүлэлтийг гайхшран бишрэх болно.



Супер тогтворжуулагч OIS

Энэ бол Самсунгын хувьд зураг авах, бичлэг хийх тал дээр гарсан хамгийн шинэлэг томоохон өөрчлөлт юм. Тэгэхээр та зураг авах болон видео хийхэд ямар нэгэн сарнилт болон бүдгэрэлт байхгүй болно гэсэн үг.

Супер тогтворжуулагч OIS функцын тусламжтайгаар яг л гимбол шиг та зураг авах видео хийхдээ гар чичрэлт, сарнилт, гүйлтийг тогтвортой болгон бичих юм. Та бодоод үздээ. Бид зураг авах видео хийхдээ хэр олон удаа давтан авдаг билээ. Энэ зураг маань сарничихсан байхвий, хөдөлчихсөн байхвий гээд л хоёроос дээш удаа авдаг нь лавтай. Гэхдээ энэхүү шинэхэн функцтэй камер байхад та санаа бүү зов.  Төгс зураг авах үнэхээр амархан болсон байна.

 

 




Үндсэн камернууд

Хойд камеруудын гайхалтай зохицол нь таныг гайхшруулах болно.
48МП үндсэн камер, 123 градусын 12МП өргөн камер, 5МП макро камер төгс хослол.
Үндсэн камер нь зураг авахад хамгийн их нөлөөлдөг ба энэхүү камер нь тухайн зураг болон видеонд орох хэт гэрлийн туяаг зохицуулж өгөх тул санаа зовох шаардлагагүй юм.
Мөн хэт гэрэл багатай үед ч гэсэн зургийг өндөр чанартайгаар авах боломжтой юм.




Galaxy S10 Lite нь хурдацтай, хариу үйлдэл үзүүлэх чадвартай олон талт бүхий хурдацтай процессорыг өргөн багтаамжтай хослуулсан болно.
Galaxy S10 Lite нь 6ГБ-н шуурхай санах ой болон 128ГБ дотоод хадгалах багтаамжтай. Мөн үүгээр ч зогсохгүй та SD Card ашиглан дотоод хадгалах багтаамжаа 1ТБ хүртэл ч өсгөх боломжтой юм.



Galaxy S10 Lite-ийн 4500mAh-ийн батерей нь хүчирхэг байгаад зогсохгүй мөн ухаалаг батерей гэж ч хэлж болох юм. Таны өдөр тутмын хэрэглээний загвар дээр үндэслэн байнга ашиглагддаг аппликейшнуудыг хаах замаар эрчим хүчний хэрэглээг оновчтой болгодог. Мөн Fast Charging цэнэглэлтийн тусламжтайгаар 30 минут дотор та 1 өдрийнхөө цэнэгийг авах юм. 



Galaxy S10 Lite-ийн Хязгааргүй-O дэлгэц нь танд 16.95см (6.7 ") хэмжээтэй Full HD + Super AMOLED Plus дэлгэцийн давуу талуудыг мэдрүүлэх болно. Дөрвөн захын ирмэг нь нимгэрч илүү том дэлгэцтэй болсоноос гадна , гэрлийн мэдрэгч, Дэлгэц дээрх хурууны хээ сканнертай болно. Одоо та дуртай зүйлээ тасралтгүй харж, тоглож , үзэж , хийж чадахаар боллоо.




Дээд зэрэглэлийн процессор


Galaxy S10 Lite нь Snapdragon 855 чип, 6ГБ-н шуурхай санах ой, Adreno 640 график карт зэргийн гайхалтай нийлэмж , хамгийн шилдэг хослол юм.
Ямар ч тоглоомыг хэдэн цагаар тоглосон халах , гацах , ачааллах зэрэг асуудлыг мэдэхгүй гээл бод. Бүүр өндөр хүчин чадалтай тоглоом байсан ч тэр.

Мөн Game Booster функцын тусламжтайгаар эдгээр асуудлуудыг шийдэж ч болох юм. Ухаалаг интерфейс нь чухал тохиргоог хялбархан хянах боломжийг олгодог. Температур, батерей, санах ойг оновчтой болгохын тулд хэрэглээний загвараа гаргаарай.
 Game Booster тоглоомоо өөр түвшинд аваачна.

 

 

 


Ойртуулахад тод           

Энэхүү гайхалтай дэвшил нь Note10 болон Note10+ загвар дээр танилцуулагдсан бөгөөд энэ нь мөн Galaxy загварын шинэ гишүүнд ч мөн адил байгаа юм. Тэр нь арын камерын хажууд байрлах 3дах микрофон.
Харин энэхүү зүйл нь юунд хэрэгтэй юм бол? Их сонин байгаа биз камерын хажууд микрофон гэхээр?
Та видеогоо ойртуулах үед тухайн видеоны дуу нь ойртож цэвэр тод сонсогдох болно гэсэн үг юм. Шинэлэг биш гэж үү? Заавал ойртож видео хийх шаардлагагүйгээр видеогоо татахад дуу нь мөн тод сонсогдох болно. Энэ нь Lite загвар дээр гарсан маш том онцлог юм.

                  

Samsung Galaxy S10 Lite худалдаж авах - https://www.technozone.mn/product/16416

Самсунг Электроникс-ын Албан ёсны дистрибьютер Технозон ХХК