card

Apple компани гурван шинэ iPhone, шинэ Apple Watch, шинэ iPad танилцууллаа

2019 оны 9-р сарын 20-ны өдөр Apple компани цоо шинэ бүтээгдэхүүнүүдээ Купертино дахь оффисийнхоо Стив Жобсын нэрэмжит театрт зохион байгуулж танилцуулсан бөгөөд жил бүрийн энэ үед шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулдаг билээ.

20 гаруй жилийн өмнөөс тус компани ийм арга хэмжээ зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Энэ жил Apple компани таван шинэ бүтээгдэхүүн танилцуулсны гурав нь шинэ загварын iPhone гар утас, нэг нь Apple Watch ухаалаг бугуйн цаг, нэг нь шинэ iPad байлаа.

Ингээд тэдгээрийн онцлох үзүүлэлтүүдтэй танилцацгаая.

IPHONE 11

  • 6.1 инчийн Liquid Retina дэлгэц
  • Хөнгөн цагаан болон шил хослуулсан хийц
  • А13 Bionic чип. Үүнийгээ Apple “ухаалаг гар утсанд зориулж өнөөг хүртэл гарсан хамгийн хурдан CPU, GPU процессоруудтай” гэж онцолжээ. Нэг секундэд 1 их наяд үйлдэл хийх чадвартай гэнэ.
  • Орон зайг мэдрүүлэгч Dolby Atmos аудио системтэй
  • Арын хос камер: 12 мегапикселийн өргөн өнцөг, 12 мегапикселийн хэт өргөн (ultra wide) өнцгийн камеруудтай. Сүүлийнх нь камер 120 градусын өнцгөөр дүрс буулгадаг.
  • Камерны шинэ горимууд: шөнийн горим, 4K видеог секундэд 60 фрэймтэй бичих горим гэх мэт.
  • QuickTake видео бичих шинэ боломж: Фото горимоос шилжилгүйгээр зураг дарах товчийг хэсэг дарахад автоматаар видео бичлэгт шилждэг.
  • Хурдасгасан Face ID

IPHONE 11 PRO

  • 5.8 инчийн Super Retina XDR дэлгэц нь 485ppi нягтралтай. HDR 10, Dolby Vision стандарттай.
  • Орон зайг мэдрүүлэгч Dolby Atmos аудио системтэй.
  • А13 Bionic чип. Үүнийгээ Apple “ухаалаг гар утсанд зориулж өнөөг хүртэл гарсан хамгийн хурдан CPU, GPU процессоруудтай” гэж онцолжээ. Нэг секундэд 1 их наяд үйлдэл хийх чадвартай.
  • Илүү багтаамжтай батарей. Өнгөрсөн оны iPhone XS-ээс дөрвөн цаг илүү удаан ажилладаг.
  • Түргэн цэнэглэх 18 ваттын адаптертай.
  • Өнгөний сонголт: Хар ногоон, Хар саарал, Мөнгөлөг, Алтлаг


IPHONE 11 PRO MAX

  • 6.5 инчийн Super Retina XDR дэлгэц нь 2 саяыг харьцах 1 цэгийн нягтралтай. HDR 10, Dolby Vision стандарттай.
  • Орон зайг мэдрүүлэгч Dolby Atmos аудио системтэй.
  • А13 Bionic чип. Үүнийгээ Apple “ухаалаг гар утсанд зориулж өнөөг хүртэл гарсан хамгийн хурдан CPU, GPU процессоруудтай” гэж онцолжээ. Нэг секундэд 1 их наяд үйлдэл хийх чадвартай.

APPLE WATCH SERIES 5

  • Үргэлж асаалттай байх Retina дэлгэцтэй. Өөрөөр хэлбэл дэлгэц нь унтах горимд шилждэггүй.
  • Бүрэн цэнэгээр 18 цаг ажиллана.
  • Луужин буюу компас дотроо агуулсан.
  • Cellular хувилбар нь дэлхийн 150 орны түргэн тусламжийн дугаарт iPhone-гүйгээр залгах боломжтой болсон.
  • watchOS 6 системтэй.
  • Гадаад хийц, өнгөний сонголтууд:
  • Хөнгөн цагаан: алтлаг, мөнгөлөг, хар саарал

ШИНЭ IPAD (ДОЛДУГААР ҮЕИЙН)

  • 10.2 инчийн Retina дэлгэц нь 3.5 сая цэгийн багтаамжтай.
  • Touch ID хурууны хээ унших системтэй
  • A10 Fusion чиптэй
  • Apple-ийн Smart Keyboard-ыг холбох смарт оролттой
  • Apple Pencil үзэгтэй ажиллана
  • iPadOS шинэ үйлдлийн системтэй
  • Арын камер нь 8 мегапиксель үзүүлэлттэй
  • Есдүгээр сарын 30-наас $329-ийн эхлэх үнэтэй худалдаанд гарна

Iphone 11 Pro танилцуулга