Оффисын олон үйлдэлт дэлгэц буюу Samsung Flip2

Хурал, ажил хэргийн уулзалт , сургалт семинар , ажлын тайлан гэх мэт оффисын болон сургалт сургуулийн хэрэгцээнд албан байгууллагууд болон бид бүхэн ихэвчлэн самбар , проектор болон энгийн хэрэглээний зурагтыг түлхүү ашигладаг. Мэдээж эдгээр зүйлс нь бид бүхний хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүйтэй (бичиж тэмдэглэх , тэмдэглэгээ хийх боломжгүй) холбоотойгоор ажлын үр дүнг тодорхой хэмжээгээр бууруулах болон тооцоолоогүй эрсдэлүүд (холбогч кабел салах хөндийрөх, проекторын тусгал хазайх өөрчлөгдөх гэх мэт) тулгарах заримдаа бүүр самбар дэлгэц 2-г хослуулан хэрэглэх ч үе гардаг билээ.

Тэгвэл энэ бүхнийг бүрэн цогц шийдсэн бүх салбарт тохиромжтой Samsung-н Flip2 интерактив дэлгэцийг та бүхэндээ танилцуулж байна.

ЗУР, БИЧ, ШИНЭ САНААГАА БУУЛГА


Samsung Flip2 үзэг нь танд маш олон боломжуудыг өгнө гээд боддоо. Өнгөлөг бас гарт эвтэйхнээс гадна зурж тэмдэглэхэд ямар ч саадгүйгээр таны бодож буй санааг дэлгэц дээр буулгах юм. Дэлгэц дээр 4 хүртэлх хүн бичиж болох бөгөөд ямар ч бичгийн хэрэгсэл ашиглан бичих боломжтой.



 

ШИЛДЭГ БҮТЭЭЛЭЭ ТУУРВИЦГААЯ


Flip2 дээрх бийрний горим нь маш нарийн гайхалтай бүтэцтэй тул уран зураг зурахад ч тохиромжтой юм. Та өөрийн хүссэнээрээ бийрний өргөн нарийныг тохируулан зурж болохоос гадна тосон болон усан будгаар солин хэв маягтай тааруулан онцгой бүтээлийг бүтээх боломжтойгоороо Flip2 онцлогтой юм.





ЯМАР Ч ДЭВСГЭР ДЭЭР БИЧЭЭРЭЙ
 

Flip2 нь аливаа эх сурвалж, зураг, илтгэл дээр гээд багийнхантайгаа ярьж буй сэдэвт тулгуурлан ямар ч дэвсгэр дээр тэмдэглэгээ хийх боломжтой нь гайхалтай давуу тал юм. Та дурын агуулга, сэдэв дээрээ хэзээ ч хамаагүй бичих боломжийг Flip2 олгодог.





ЗУРАГ ЗАСАХ БОЛОМЖ


Ямар ч зургийг та өөрийн хүссэнээрээ тасалж аван өөр зурагтай холбох зэргээр үр бүтээлтэйгээр засварлах боломжтой. Багийн хурал, илтгэлийг хамгийн үр өгөөжтэйгөөр явуулах гайхалтай багаж хэрэгсэл юм.




БИЗНЕСИЙН БҮХИЙ Л ХЭРЭГЦЭЭНД ТОХИРСОН
 

Flip2 дээр бизнест ашиглах боломжтой маш олон программыг дэмжиж өгдөг. Хийж буй Microsoft Office-н файлууд тань хүртэл дэмжиж өргөн том дэлгэц дээр гаргаж өгнө. Одоо та өөрийн илтгэлээ тавихдаа санаа бүү зов. Танд Flip2 байгаа. Багийнхныхаа ажлын төлөвлөгөөг гаргах, цаг товлох, ажлуудаа хуваан авах гээд таны хийх ажлыг хөнгөвчилж өгөх болно.


 

ОЛОН ТАЛТ ХОЛБОЛТУУД
 

Танд маш олон тооны холболтуудыг санал болгож байна. USB, HDMI, Wireless орчингоор дэлгэцтэйгээ холбогдоно. Хэрэглэж буй зөөврийн компьютер болон таны гар утастай /таблет/ хүртэл шууд холбогдоод л багийнхантайгаа хуваалцахыг хүссэн мэдээллийг дэлгэц дээр томоор гаргаж өгөх юм. Дэлгэцээ хүртэл хуваагаад ажиллах боломжтой.


 

ХААНААС Ч ХОЛБОГДОХ БОЛОМЖ

Таны зөөврийн компьютертой хаанаас ч холбогдох боломжтой учраас хурлын өрөөнд заавал зөөврийн компьютер ашиглах шаардлагагүй юм. Хурлын төгс орчинг бүрдүүлэхэд Flip2 бүх талаараа тусална. Bluetooth-ээр холбогдох чанга яригч, гар хулгана зэргийг хамтад нь ашиглах боломжтой.


 

ХУРЛЫН ҮР ДҮНГЭЭ ХУВААЛЦАХ

Ямар ч хурал зөвлөгөөний дараа ярьсан илтгэл хэлэлцүүлгийн үр дүнг бусдадаа тэмдэглэл маягаар өгөх нь зүй билээ. Харин та үүнийг заавал нэг бүрчлэн гараар бичих шаардлагагүйгээр шууд хүн хүний И-майл болон бүүр хэвлэх ч боломжийг олгодог нь гайхалтай биш гэж үү?


 

UHD DISPLAY БОЛОН TIZEN ҮЙЛДЛИЙН СИСТЕМ 

Таны явуулж буй өндөр нягтаршилтай бичлэг, зургийн чанарыг яг тэр чигээр нь гайхалтай том дэлгэц дээр гаргаж өгнө. Tizen 5.0 үйлдлийн системийн тусламжтайгаар хийх үйлдэл бүр маш амархан байх болно. Та хүсвэл дэлгэцээ нэг дараад л түгжиж болно. Харин буцаад дэлгэцээ нэг товшиход дэлгэцийн түгжээ гарах юм. Яг л гар утас шиг.



                                          
Үгүй ээ. Та Flip2-г хурлын өрөөнөөс гадна хүссэн газраа байршуулан илтгэл хэлэлцүүлгээ хийж болно. Яаж гээч. 55инчийн авсаархан дэлгэц нь хөлтэй учир та санаа зовох шаардлагагүй. Хаана ч байсан зөөгөөд л дэлгэцээ ашиглах боломжтой.
Харин 65инч бүхий өргөн Flip2 нь хананд өлгөөд хурлаа хийхэд хамгийн тохиромжтой. Хурлын үеэр бүх хүнд гайхалтай харагдах том дэлгэц юм.



Samsung Flip2 үзэх - https://www.technozone.mn/products?category_id=4482

Самсунг Электроникс-ын Албан ёсны дистрибьютер Технозон ХХК