Samsung Account-н тусламжтайгаар гээсэн , алдсан утсаа олох боломжтой


Та бүхэнд Samsung Find My Mobile-ны талаар танилцуулая. Гар утсаа алдах , гээх , алга болгох эсвэл энэ тэнд тавиад олохгүй үе та бүхэнд цөөнгүй гардаг байх. Гэхдээ та санаа зоволтгүй. Samsung Account-н тусламжтайгаар утсаа олох боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. Samsung Find My Mobile танд туслахад үргэлж бэлэн байна. Та одоо ч гэсэн гар утсаа шинээр авч байна гэж үзье. Танд ямар нэг харамсалтай зүйл тохиолдохыг хүлээхийн оронд хэдэн минут хүлээгээд Find My Mobile-г идэвхжүүлэн гар утас болон таблетандаа суулгаарай. Энэхүү функцтэй холбоотой бүх сонголтыг асаахыг санал болгож байна. Та дараах зааврын дагуу тохиргоогоо хийн идэвхжүүлээрэй.



Алхам 1
Settings-рүү орно.




Алхам 2
Biometerics and security гэсэн цэсийг сонгоно.




Алхам 3
Find my mobile гэсэн цэсийг сонгоно.




Алхам 4
Off сонголтыг On болгож идэвхжүүлнэ.




Алхам 5
Тэгээд л та Samsung account шинээр үүсгээд болно.



Гар утсаа хянахын тулд та http://findmymobile.samsung.com хаягаар зочлоорой.
Үүний дараа бүртгэлдээ нэвтрэн ороод хайж буй төхөөрөмжөө сонгоно.

Та хэрвээ энэхүү тохиргоог асаасан бол баттерэй хувь мөн хаана байгааг харж болно. Дараа нь доорх цэсүүдээс сонгон удирдах боломжтой.

 Боломж 1
Гар утсаа дуугаргах


Боломж 2

Гар утсаа цоожлох


 Боломж 3
Гар утсан байршил тогтоох



Боломж 4

Гар утсан дээрх датагаа татах






Samsung-н албан ёсны дистрибьютор Технозон ХХК