Samsung Galaxy Note10 / Note 10+ загварын мэдэхэд илүүдэхгүй 10 зүйл

Samsung Galaxy Note цувралын хамгийн хүчирхэг , шинэ гишүүн болох Galaxy Note10 /Note10+ загвар дээр бидний тэр болгон мэддэггүй , гар утсаа ашиглахад туслах 10 далд зөвлөмж, аргачлалын талаар та бүхэндээ сонирхуулъя.

1. Нэг гараар удирдах горимыг туршаад үзээрэй

Samsung Galaxy Note цуврал нь том дэлгэцтэй ухаалаг гар утасны анхдагч бөгөөд том дэлгэцний цоо шинэ шийдэл болох товчгүй , хүрээгүй Infinity-O Display буюу хязгааргүй дэлгэцээрээ Galaxy Note10 / Note10+ загварууд нь танигдсан билээ. Гэхдээ заримдаа бид 1 гараараа ашиглаж байх үед дэлгэцийн дээд хэсэгт хүрэх , дарахад хэцүү байдаг. Энэ асуудлыг илүү хялбар шийдэх арга бол нэг гараар удирдах горим юм.  Дараах алхамын дагуу тохиргоогоо хийгээд туршаад үзээрэй. /Settings > Advanced features > Motions and gestures > One-handed mode/.  Энэ функц нь таны бүх контент, мэдээллийг доорх зурагт үзүүлж байгаатай адил дэлгэцийн нэг хэсэгт шилжүүлж, хуруугаараа хялбархан хүрч , удирдах боломжтой болох юм.



2. Зургийн цуглуулгыг Tag-тай хялбархан харах

Galaxy Note10 / Note10+ нь өндөр багтаамж болон хүчир камернуудтай учир зураг болон бичлэг хийхэд тохиромжтой гэхэд болно. Хэрэв та гэрэл зураг авдаг , гэрэл зураг сонирхдог бол таны утсанд маш олон зураг болон бичлэг байгаа гэдэгт итгэлтэй байна. Магадгүй таньд Gallery дотроосоо зураг юм уу бичлэг хайхад төвөгтэй байдаг уу?. Ижил төстэй зургууд хайдаг уу ? Тэгвэл Galaxy Note10 / Note10+ загварын сайжруулсан Tag функцыг туршиж үзээрэй.


3. Дэлгэцийн зургаа (ScreenShot) гурван өөр аргаар аваарай

Galaxy Note10 / Note10+ нь дэлгэцэн гарч буй видео бичлэгийг хадгалах Screen Recorder функцыг танилцуулсан. Гэхдээ дэлгэцийн агшнуудыг яах вэ? Таньд Galaxy Note10 / Note10+ загварын дэлгэцэн дээрээ байгаа зургийг авах гурван аргыг санал болгож байна. 

    1. Power болон Volume Down товчийг зэрэг дарна уу
2. Гарныхаа талыг зүүнээс баруун тийш шудар

3. S Pen-ийг гаргаж аваад Smart Selet дээр дарна уу

4. Үргэлж асаатай байх Always On Display 

Galaxy Note10 / Note10+ загварын Always On Display дэлгэц нь танд цаг хугацаа, мэдэгдэл, батерейны мэдээллийг цаг алдалгүй өгөх төдийгүй таны хүссэн цагны үзэмж загвар дизайныг тохируулж өгдөг. 


5. Дуртай Wallpaper-ээ сонго

Galaxy Note10 / Note10+ загварууд нь гайхалтай шинэлэг өнгөлөг загвартай. Таны гар утасны дэлгэц болон нүүр дэлгэц нь таны гар утас шиг сайхан харагдах ёстой. Дэлгэцийн зургийг сонгохын тулд нүүр дэлгэцээ удаан дарж, ханын цаасаа тохируулна уу. Тэнд та ханын цаасных нь шинэ зургийг сонгох, эсхүл Galaxy Note10 / Note10+-аас өөр загвар дизайны цуглуулгаас сонгож болно.


6. Утасны камераа ашиглан баримт бичгийг хялбархан сканнердах

Заримдаа бидэнд янз бүрийн баримт бичгийг өндөр чанартай сканнердах хэрэг гардаг. Гэвч сканнер олддоггүй. Та Galaxy Note10 / Note10+ -тай байхад энэ нийтлэг асуудал бол өнгөрсөн асуудал юм. Камерын апп нь таны Galaxy Note10 / Note10+-ыг ашиглан бичиг баримтуудыг үр дүнтэй илгээхэд нээлттэй болсон. Камерын Camera settings> Scene optimizer цэс дэх 'Document scan' сонголтыг идэвхжүүлнэ үү.


7. Edge Panels-ыг ашигла

Хүн бүр өдөр тутамдаа өөр өөр аппликейшн-ыг хэрэглээндээ тохируулаад ашигладаг. Таны Galaxy Note10 / Note10+ дэлгэцийн баруун талд байгаа цонх дээр өөрсдийн ашиг тустай апп, үйлчилгээнүүдийн товчлуурыг оруулснаар илүү хурдан, дуртай зүйлсээ хялбархан үзэх боломжтой болно. Settings > Display > Edge screen > Edge panels сонгосноор гарч ирэх контактууд болон апп-уудыг бүхэлд нь тохируулах, мөн имэйл, хуанли гэх мэт ихэвчлэн ашигладаг апп-ын хослолыг нэг зэрэг ажиллуулах боломжтой болно.


8. Гар утасны эрчим хүчээ тохируулан ашиглаад зарцуулах эрчим хүчээ хэмнээрэй.

Завгүй өдрийн төгсгөлд утсаа ашиглах шаардлагагүй болох үед батерей тань дуусаж байдаг уу ?. Тэгвэл Galaxy Note10 / Note10+ нь мэдээж энэ асуудлыг шийдсэн батерей хэмнэх горимтой . Settings > Device care section, Adaptive Power Saving Mode гэсэн тохиргоог туршаад нэг үзээрэй. Adaptive Power Saving Mode нь таны төхөөрөмжийг хэрхэн ашиглаж байгаагаас хамаараад ердийнхөөс илүү ашиглаж байгааг илрүүлэн автоматаар төхөөрөмжийг хэмнэх горимд шилжүүлэх болно.


9. Дэлгэцийн горимоо AMOLED дэлгэцээр өөрчлөөрэй.

Galaxy Note10 / Note10+ нь HDR10+ технологи болон AMOLED дэлгэцийн тусламжтай гайхалтай өнгө болон гэрлийн хүчин чадлыг таньд мэдрүүлнэ. Таны хийх зүйл бол ердөө Settings > Display > Screen mode гэж ороод Natural юм уу Vivid горимуудын аль нэгийг сонгох эсвэл White Balance-г ашиглан дэлгэцийг өөрийн хүссэнээр тохируулах боломжтой болно. Дэлгэцийн горим нь таны үзэж буй бодит байдлыг үзэхэд төдийгүй батерейг хэмнэх, нүдний улайлт, ачаалалыг багасгах боломжийг олгодог.


10. Run-Time хамгаалалттай бүх цаг үед аюулгүй байгаарай

Бидний гар утас бол бидний хамгийн хувийн төхөөрөмж юм. Мэдээллийг аюулгүй байлгах, танд хэрэгтэй сэтгэлийн амар амгаланг хангахын тулд Galaxy Note10 / Note10+ нь өгөгдлийг шифрлэж, цаг хянадаг Run-Time хамгаалалттай хамт ирдэг. Бусад хамгаалалтын платформуудаас ялгаатай нь Samsung-ийн хамгаалалтын түвшний хамгаалалтын платформ болох Run-Time Protection нь Samsung Knox-оор өгөгдлийг шифрлэж, сэжигтэй хандалтыг шалгаж, вирусыг хаах боломжийг олгодог. Энэ нь таны утас унтарсан үед, мөн бодит цаг хугацаанд ажиллаж, түгжигдсэн үед ажиллана. Энэхүү өвөрмөц өгөгдлийг хамгаалах систем нь 24/7 турш нэвтрэх зөвшөөрөлгүй оролдлогыг танд мэдэгдэнэ.



Samsung Galaxy Note 10 / 10+ загваруудыг үзэхийг хүсвэл доорх холбоосоор үзнэ үү.
https://www.technozone.mn/products?category_id=4279