Оффисын хэрэгцээг илүү хялбарчлах Samsung E-Board дэлгэц

Хурал , ажил хэргийн уулзалт , сургалт семинар , ажлын тайлан гэх мэт оффисын болон сургалт сургуулийн хэрэгцээнд албан байгууллагууд болон бид бүхэн ихэвчлэн самбар , проектор болон энгийн хэрэглээний зурагтыг түлхүү ашигладаг. Мэдээж эдгээр зүйлс нь бид бүхний хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүйтэй (бичиж тэмдэглэх , тэмдэглэгээ хийх боломжгүй) холбоотойгоор ажлын үр дүнг тодорхой хэмжээгээр бууруулах болон тооцоолоогүй эрсдэлүүд (холбогч кабел салах хөндийрөх, проекторын тусгал хазайх өөрчлөгдөх гэх мэт) тулгарах заримдаа бүүр самбар дэлгэц 2-г хослуулан хэрэглэх ч үе гардаг билээ.

Тэгвэл энэ бүхнийг бүрэн цогц шийдсэн Samsung-н E-Board интерактив дэлгэцийг та бүхэндээ танилцуулж байна.



Тус дэлгэц нь таны үзэх, үзүүлэх мэдээ мэдээлэл контентыг UHD нягтаршилын тусламжтайгаар илүү тод илүү ч чанартайгаар дамжуулах болно.



Утасгүй холболтын тусламжтайгаар хэн ч хурлын өрөөнийхөө аль хэсгээс холбогч кабелгүйгээр ямар ч төхөөрөмжтэй (Notebook , Tablet , Гар утас гэх мэт) холбон тайлан , сургалт семинараа саадгүйгээр танилцуулах , үзүүлэх боломжтой юм. Мөн дэлгэц маань ухаалаг мэдрэгчтэй тул та дэлгэцнээсээ холбогдсон төхөөрөмжүүдээ (Notebook , Tablet , Гар утас гэх мэт) удирдах гайхалтай боломжийг олгодог.

Мөн интерактив дэлгэц маань дээр дурдсаны дагуу давхар хамгаалалт бүхий мэдрэгчтэй дэлгэцтэй байдаг тул мэдээж самбарын үүргийг мөн гүйцэтгэдэг.

Тус ухаалаг мэдрэгчний давуу талаас дурдвал:

  • 2 талаараа зурах боломжтой 2 ширхэг үзэг
    • Урд тал нь үзэг харандаа гэх мэт нарийн зураас
    • Хойд тал нь тодруулагчны (бүдэг зураас)  үүргийг гүйцэтгэнэ
  • Хурдан өөгүй цэвэрхэн бичиж тэмдэглэгдэж, зурагддаг
  • 4 зэрэг бичиж зурах боломжтой.
  • Гарынхаа туслалцаатайгаар хялбар арилгах 

    Tizen MagicInfo S5 үйлдлийн системийн тусламжтайгаар мөн интернет сүлжээнд холбогдон интернет орох болон E-mail явуулах зэргээр мөн ашиглах боломжтой ба үүгээр ч зогсохгүй Microsoft Office хэрэглээний программууд (Excel , Word , PowerPoint гэх мэт)-ыг дэмждэг тул цаг хугацааг хэмнэж ажлыг илүү бүтээмжтэй болгоход тань тусална.

    http://www.technozone.mn/products?category_id=4480
    Хэрэв та сонирхож байвал