Samsung Galaxy S10

Самсунгийн S10 загварт энгийн S10, том дэлгэцтэй S10+, хямд үнэтэй S10e, тав дугаар үеийн сүлжээний стандартад нийцсэн S10 5G хувилбарууд байхаас гадна  Galaxy Fold хэмээх цоо шинэ бүтээгдэхүүн танилцуулсан нь гаднаас харахад энгийн утас боловч дэлгэгдэхээрээ 7.3 инч дэлгэцтэй таблет болдог нугардаг гар утас юм.

Бүх хувилбар нь Самсунгийн HD Infinity Display дэлгэцтэй. Хэмжээний хувьд S10e нь 5.8 инч, S10 нь 6.1 инч,  S10+ нь 6.4 инч дэлгэцтэй.

Харин S10 5G нь 6.7 инч буюу бараг л таблет шиг том юм байна.

S10e хувилбар нь хурууны хээ уншигчийг хажуу ирмэгтээ байрлуулсан бол бусад гурав нь дэлгэцэн дотроо байрлуулжээ.

Үнийн хувьд S10e нь 2,299,000₮, S10 нь 2,699,000₮ , S10+ нь 2,999,000₮ худалдаанд гарахаар Samsung-н албан ёсны дистрибютер ТЕХНО ЗОН КОМПАНИ-д төлөвлөгөөтэй байна.

Энэ удаа Самсунг компани шинэ гар утас худалдаж авах гол шалтгааныг тэдгээрийн камерны технологи, батарейн багтаамж хоёроор үзүүлэхийг зорьсон байна.

Тухайлбал S10, S10+ хувилбарууд тус бүр 12-16 мегапикселийн гурав, гурван арын камертай бөгөөд 123 градусын өргөн өнцгөөр панорам зураг буулгах чадвартай юм байна.

S10+ болон S10 5G хувилбарууд нүүрэндээ хоёр хоёр камертай. Энгийн S10, S10e хувилбарууд нүүрэн хэсэгтээ нэг, нэг камертай, зөвхөн S10e нь ардаа хоёр камертай ажээ.

Дөрвөн хувилбар нь тус бүр  4,100mAh, 3,400mAh, 3,100mAh багтаамжтай батарей агуулсан нь бүхэл өдрийн турш нэмж цэнэглэлгүй хэрэглэх боломж олгож байна.

Бүх хувилбар утасгүй цэнэглэгдэх боломжтойгоос гадна нэг нь нөгөөгөө цэнэглэх “PowerShare” горимтой.

Galaxy S10e, S10, S10+, хувилбаруудын захиалга Samsung-н албан ёсны дистрибютер ТЕХНО ЗОН КОМПАНИ-д 2-р сарын 22-с  эхэлж, 03-р сарын 08-с  худалдаанд гарна. Урьдчилсан захиалсан хэрэглэгчдэд 790,000₮ бүхий Samsung Galaxy Gear S3 Frontier загварын ухаалаг цагийг бэлгэнд авах болно.