Бидний тухай

Технозон ХХК нь 2014 онд Samsung брэндийн албан ёсны дистрибьютер компаниар байгуулагдаж Samsung-ийн албан ёсны сүлжээ дэлгүүрүүдийг байгуулсан билээ. 2014 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж гар утасны худалдан авалт, гар утасны хэрэглээг цоо шинэ түвшинд авчирч гар утас хэрэглэгчдийн зан төлөвийг өөрчилж чадсан юм. 2014 онд Samsung брэндийн 1 албан ёсны дэлгүүр байсан бол 2019 онд буюу 5 жилийн дотор Улаанбаатар хотод 7 салбар, хөдөө орон нутагт 3-н салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж, бүтээгдэхүүнийхээ нэр төрөлийг телевизор, гар утасны дагалдах хэрэгсэл нэмж өргөжүүлсэн. 2018 онд гар утасны дагалдах хэрэгслээрээ зах зээлд тэргүүлэгч Romoss Technology компанитай гэрээ байгуулж Romoss брэндийн гар утасны дагалдах хэрэгслийг албан ёсны эрхтэйгээр Технозон ХХК-ийн вэб сайт болон Монголын томоохон онлайн худалдааны сайтуудаар худалдаалж эхэлсэн. Мөн 2019 онд сүүлийн үед дэлхийн зах зээлд гар утасны бизнесээрээ хүчтэй орж ирсэн Huawei брэндийн дистрибьютер болж албаг ёсны дэлгүүрүүдийг зах зээлд амжиллтай байршуулж Скай тэди, И-март-1, И-март-2 зэрэг 3 салбарын үйл ажиллагааг эхлүүлсэн. Бид цаашид дэлхийн шилдэг, тэргүүлэгч технологийн брэндүүдийг Монголдоо албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж, хэрэглэгчдийн эрх ашиг, сэтгэл ханамж болон хэрэглээний соёлыг улам дээшлүүлж хамгийн чанартай, хурдан шууртай бүтээгдэхүүн үйлчилгээг нийгмийн бүх давхаргын хэрэглэгчдэд хүрч үзүүлнэ.

Бидний уриа

Хамгийн түрүүнд...

Бидний эрхэм зорилго

“Хүн бүр дэлхийн хаанаас ч холбогдож болох дижитал орчинг бүрдүүлэхэд бид тусална”

Бидний алсын хараа

“Бид Монголдоо үйлчилгээний шинэ стандартыг тогтоож, өндөр технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хамгийн түрүүнд хүргэнэ”

Бидний үнэт зүйл

  • Компанийн оновчтой бодлого
  • Дэлхийн брэндүүд
  • Найдвартай харилцагчид
  • Онлайн худалдааны хамгийн өргөн сүлжээ
  • Чадварлаг, бүтээлч, эерэг хандлагатай хамт олон
  • Бидний үнэнч хэрэглэгчид

Яагаад бид гэж?

Бид дэлхийн брэндүүдийн итгэмжлэгдсэн харилцагч бөгөөд Монгол дахь анхны албан ёсны салбар дэлгүүрүүдийг нээн ажиллуулж, орчин үеийн технологийн бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээг, хамгийн түрүүнд нэвтрүүлэн ажиллахыг зорьдог.